Бинанс/Binance крипто бирж дээр 150 долларыг 10х хөшүүрэгтэй арилжаа хийж, нэгхэн хувийн хөдөлгөөнийг таамаглан 2400 доллар болгох 30 алхам төлөвлгөө гаргасан.
Яагаад 1 хувь гэж?
Өнгөрсөн хугацаанд хийсэн арилжаагаа ажиглаад хэт шуналтах болон яарч оролт хийх, шаралхаж тэр даруйдаа дахиж арилжаа нээх зэрэг алдаа түгээмэл гаргаж байснаа анзаарсан. Тиймээс шуналтахгүй, яарахгүй төлөвлөгөөтэй 1-хэн хувийг таамаглаад ашгаа авч сурах мөн ашигтай арилжаачин болоход заавал уртаар зөв таамаглах албагүй, харин сахилга баттай төлөвлөөгөө дагахад ямар үр дүн гарахыг үзэх зорилготой юм.
Хэн нь ханшийг хөдөлгөөнийг хамгийн уртаар таамаглах уралдаанд орж байгаа биш гол нь дансаа өсгөх, тогтвортой ашигтай арилжаа хийх дадал бий болгох юм.
Ханш өсөж уруудаад мөнхөд хөдлөнө, арилжаанд хэзээ ч хоцрохгүй гэдэг үг байдаг. Өснө гэж харж байсан өсөөд явчлаа, яг унана гэж төлөвлөөд оролтоо хийж амжаагүй байтал хүчтэй уначлаа гээл харамсаж сэтгэл хөдлөлдөө автаж арилжаа нээдэг бас хаада энэ байдлаа засах дадлага болно.
Ханшийн нэгхэн хувийн хөдөлгөөнийг таамаглаж тогтвортой арилжаа хийж чадахгүй бол цаашид дансаа томруулж, тогтвортой ашигтай арилжаа хийх эргэлзээтэй гэсэн дүгнэлтэнд хүрнэ.